COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 113 зөрчлийг илрүүлжээ

админ
2021 оны 3 сарын 01

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 363 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргүүлэх хэлбэрээр 4
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 тус тус бүртгэгдсэн байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 113  зөрчил илрүүлсний 73 нийслэлд, 40 орон нутагт   бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам  тээврийн осол гаргасан зөрчлүүд нэмэгдсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгуууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624090
0 эможи

keyboard_arrow_up