СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, 3 хүн амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, 3 хүн амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, 3 хүн амиа алджээ

2021 оны 1 сарын 29

Arslan.mn

Энэ сарын 25-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 598 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэний 2 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 3 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4

- Онхолдох хэлбэрээр-1

- Мөргөлдөх хэлбэрээр-1

- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2021.01.26-ны өдрийн 13.34 цагийн орчимд Өмнөговь аймаг Хонгор сум Мандах баг “Сайжрах гэх газар” /аймгийн төвөөс баруун хойш 17 км/ асфальтан замд Toyota Estima маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, мөн зорчигч 3 хүн гэмтсэн.
  • 2021.01.25-ны 03.30 цагийн орчимд Баян-Өлгий аймаг, Толбот сум 2-р баг “Хар сайр” гэх газар /сумын төвөөс хойш 35 км/ асфальтан замд Toyota corolla маркийн автомашин онхолдож, жолооч К-н амь нас хохирсон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 160 зөрчил ирлүүлсний 85 нийслэлд, 75 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623178
0 эможи

keyboard_arrow_up