COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Насанбат: Өнгөрсөн онд 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, улсын орлого болгох шийдвэр гарсан

админ
2021 оны 1 сарын 13

Arslan.mn

Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат "2020 онд 1132 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, 1466 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан байна.  Удаан хугацаанд шалгагдсан улс төрд нөлөө бүхий хэргүүдийг 2020 онд шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох  хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэнтэй холбоотой буюу Д.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргүүд байна. 

Ингээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, түүнийг хураасан үйл ажиллагааын талаар хэлэхэд 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдүүлсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан.

Тухайлбал,

  • Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэгч Ерөнхий сайд асан С.Баяраас 3 сая 569 мянган ам.долларын буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үнэ бүхий  үл хөдлөх хөрөнгийг хураах, түүнтэй хамтран хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Йорк хотод байрлалтай 5 тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авах,
  • Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүн асан С.Баярцогтоос нийт 4 тэрбум 10 сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх эд хөрөнгийг,
  • Ш.Мөнгөншагай нарт холбогдох Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт 190 сая төгрөг, нэг сая 445 мянган ам.долларыг,
  • Хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн "Жаст" группын захирал Ш.Батхүүгийн Сингапур болон АНУ дахь газар үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргасан байна" гэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622736
0 эможи

Зочин
2021-01-13 17:30
http://flagcollector.weebly.com/
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up