“Дэглэм зөрчиж хот хооронд зорчсон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно эсхүл 7-30 хоног баривчилна“ “Дэглэм зөрчиж хот хооронд зорчсон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно эсхүл 7-30 хоног баривчилна“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Дэглэм зөрчиж хот хооронд зорчсон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно эсхүл 7-30 хоног баривчилна“

2021 оны 1 сарын 07

Arslan.mn

Улаанбаатар хотод коронавирусний халдварын голомт үүсээд байгаатай холбогдуулан энэ сарын 11-ний өдрийг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжиж, иргэдийг хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байгаа билээ.

Энэ өдрүүдэд нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн болон хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээврийн машиныг хотоос гаргаж байгаа бөгөөд Улаанбаатар хот руу хүнс, шатахуун тээврийн хэрэгсэл болон зайлшгүй эмнэлгийн бичигтэй иргэд PCR эсвэл түргэвчилсэн оношилгооны бичгээ үзүүлэн асуумж бөглөөд нэвтэрч байгаа юм.

Гэвч зарим иргэд журам зөрчж хөдөө, орон нутаг руу зорчих явдал байгаатай холбогдуулан Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн  5.13.2 дахь заалтыг үндэслэн батлагдаагүй замаар хязгаарлалтын дэглэм зөрчиж хот хооронд зорчсон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох  эсхүл 7-30 хоног баривчилна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.

Иймд иргэд та бүгдийг эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байхыг зөвлөж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622560
0 эможи

keyboard_arrow_up