Улаанбаатарт 24-26 хэм хүйтэн байна Улаанбаатарт 24-26 хэм хүйтэн байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 24-26 хэм хүйтэн байна

2021 оны 1 сарын 07

Arslan.mn

Нийслэлд үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир орчмоор ялимгүй цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна. 

2021 оны 01 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, Алтайн өвөр говиор 13-18 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 08-12 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтай болон Хэнтийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 8-нд говь, талын нутгаар, 10,11-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна. 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622532
0 эможи

keyboard_arrow_up