Шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ Шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ

2021 оны 1 сарын 06

Arslan.mn

 “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хууль энэ сараас хэрэгжиж эхэлснийг ХНХЯ мэдээлэв.

Тус яам ажил олгогч, даатгуулагчийг дэмжихээр нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайлагнасан ч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хуулийн төсөл боловсруулсан.

Хуулийн төслийг 2020 оны арван 12-р сарын 31-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталжээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлж, заасан хугацаанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм.

Хуулийн үйлчлэлд 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллагыг 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоо гарчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622528
0 эможи

keyboard_arrow_up