“LUXURIOUS” оргилуун дарсны үйлдвэр хэрэглэгчдээсээ уучлал хүсжээ “LUXURIOUS” оргилуун дарсны үйлдвэр хэрэглэгчдээсээ уучлал хүсжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“LUXURIOUS” оргилуун дарсны үйлдвэр хэрэглэгчдээсээ уучлал хүсжээ

2021 оны 1 сарын 04

Arslan.mn

Цэс Хайрхан ХХК нь жимсний дарс, оргилуун дарс үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэр юм.

2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” болон “Тансаг” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутган цэвэрлэж “LUXURIOUS” оргилуун дарсыг савлаж, худалдаалсан зөрчлөө ухамсарлан үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа бид гүнээ харамсаж уучлалт хүсэж байна.

Удирдлагын багийн зүгээс дотоод хяналт шалгалт хийлгүй хариуцлага алдаж, 2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэсэн хуучин шилэн лонхны лазераар шивэгдсэн он сарыг сайтар арилгалгүй давхар шошготой бүтээгдэхүүнийг хэрэглэгч, харилцагчдадаа нийлүүлсэндээ дахин дахин УУЧЛАЛ хүсэж байна.

Дээрх гарсан асуудалтай холбогдуулан бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлэх аливаа шийдвэр, арга хэмжээг даган мөрдөх болно.

Мөн энэ өдрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч, харилцагч бүрийн гомдлыг бид барагдуулах болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
4
622441
7 эможи

ЗОЧИН
2021-01-05 14:20
ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИХ ГЭЖ ХӨГӨӨ ЧИРЧ БАЙГААГИЙ ЗӨВХӨН НЭГ ЖИШЭЭ, ЯЛАНГУЯА ЭНЭ ХИАМ ХИАМАН БҮТЭЭГДХҮҮНД ЯМАР МАХЫГ МУУХАЙ МАХЫГ ЯААЖ АМТ ОРУУЛАГЧААР ДАРААД ЗАРДАГ БИЛЭЭ ДЭЭ ,ИЙМ БАЙХАД МОНГОЛ ХҮНИЙ ДОТОР ЯААЖ ЭРҮҮЛ БАЙХАВ ХӨӨРИЙ
Зочин
2021-01-05 13:53
Эд нар шилнийхээ дотрыг ч муу цэвэрлэсэн байхаа хүнсний үйлдвэрлэл хуурамч байж болохгүй хаах хэрэгтэй
зочин
2021-01-04 17:55
ичиж үхээсэй уучлалт гуйгаал болоо юу
Иргэн
2021-01-04 16:18
Ичиг ичиг шараа шараа
Зочин
2021-01-04 13:30
Иргэн
2021-01-04 13:25
Солонгос технологиор Монголд үйлдвэрлэв гээд зараад байсан хө 13к гээд
99146104
2021-01-04 13:24
ЭНЭ ДУГААРЫН ЭЗЭН АР ТАЛ ИХТЭЙ БОЛОЛТОЙ ЯГ НААД ШАМПАНСКИЙГ 13.000 ГЭЭД ХҮРГЭЛТ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙСАН БҮР ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМТЭЙ ҮЕД ШҮҮ
Зочин
2021-01-04 12:38
shiliig ariutgahad gadna dotnogui ariutgadag baimaar yum gadna shoshgo n yagaad yamar ch us aroutgah bodis hursen shinjgui bgaa yum ?zugeer shuud shampanskiig n tsaasaar bired zarchihsan yum bishuu ?
Иргэн
2021-01-04 12:12
Нүдний булай гэхэд үүн шиг нүдний булай хаана байна? Хохирсон хэрэглэгчдэд нөхөн төлбөр өгөх хэрэгтэй. Хуурч хохирол учруулсныг уучлал гуйсан төдийхнөөр засаж болдог юм уу?
keyboard_arrow_up