Амралтын өдрөөр нийслэлд согтуугаар жолоо барьсан 39 жолоочийг илрүүлжээ Амралтын өдрөөр нийслэлд согтуугаар жолоо барьсан 39 жолоочийг илрүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Амралтын өдрөөр нийслэлд согтуугаар жолоо барьсан 39 жолоочийг илрүүлжээ

2021 оны 1 сарын 04

Arslan.mn

2021 оны нэгдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт зам тээврийн ослын шинжтэй 177 дуудлага мэдээлэл иржээ.

Эдгээрээс дурдвал ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэн бөгөөд хүний амь нас хохирсон ноцтой осол бүртгэгдээгүй байна.

Хүн гэмтсэн осол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноос болжээ.

Мөн нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолооч, орон нутагт 31 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622436
0 эможи

Зочин
2021-01-04 13:29
keyboard_arrow_up