Мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгана Мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгана

2020 оны 12 сарын 22

Arslan.mn

Дархан-Уул айсмаг, Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 21-нд иргэн Б, А нар нь шоо, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглуулж олон нийтэд түгээж байсан үйлдлийг Шарын гол сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн материалжуулан шалгаж байна.

Энэ үйлдэл нь Монгол улсын эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд Мөрийтэй тоглоом зохион байгуулах талаар:

  • "Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622172
0 эможи

Зочин
2020-12-22 14:18
keyboard_arrow_up