Агаар, хөрсний бохирдол үүсгэгч гол хүчин зүйл нь ҮНС, ХОГ Агаар, хөрсний бохирдол үүсгэгч гол хүчин зүйл нь ҮНС, ХОГ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 15, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Агаар, хөрсний бохирдол үүсгэгч гол хүчин зүйл нь ҮНС, ХОГ

2020 оны 12 сарын 11

Үнс, хог хаягдал агаар, хөрсний бохирдол үүсгэж байна

Хүний нөлөөллөөс болж бохирдсон хөрсийг байгаль эх ойролцоогоор 7000 мянган жилийн дараа цэвэрлэдэг. Мэдээж хүний оролцоо орвол үүнээс ч бага хугацаанд хөрсийг эрүүлжүүлж болно.

Манай улс жилдээ 500-700, нийслэлийн гэр хорооллынхон 160-200 мянган тонн үнс хаядаг.

Улаанбаатар хотын хөрс хамгийн их бохирдолтой гэсэн ангилал уруу шилжээд  олон  жил болж байна. Шинжилгээгээр нийслэлийн хүн ам оршин сууж байгаа нийт талбайн 70 орчим хувь нь хамгийн их бохирдолтой, 25 хувь нь дунд зэргийн бохирдолтой , үлдсэн нь маш бага бохирдолтой гэж гарсан. Тэр дундаа хамгийн их бохирдолтой бүсийг бүхэлд нь гэр хорооллын айлууд эзэлж байгаа бөгөөд задгай хаясан хог, үнс, модон жорлонгууд хөрсийг хамгийн ихээр бохирдуулдаг нь батлагдчихсан.

Гэр хорооллын айлууд үнсээ ил задгай хаях нь тэдний дадал болсон буруу хэвшил.

Өвлийн цагт гэр хорооллын айлууд  өгсүүр зам, гудамжаар халтиргаа үүсч   машин явахад хүндрэл үүсдэг гэх шалтгаанаар  үнсээ зам дээр асгадаг байна. Ингэж хаясан үнс нь хөрс, ус болон агаарыг бохирдуулах хор уршигтай байдаг. Халтирч гулгахаас сэргийлээд эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулах бодхирдол үүсгэж байна.No description available.

Цахиурын исэл гэх бодис үнсний 70 хувийг бүрдүүлж, агаарт дэгдсэн тохиолдолд амьсгалын замаар дамжин хүний уушиг  харлах, уушигны хавдар үүсэх зэрэг өвчлөлүүдийг бий болгодог.

Иймээс иргэн та үнсээ ил задгай хаяхгүй байх нь эрүүл мэнддээ  оруулж байгаа хөрөнгө оруулалт, таны зөв дадал хэвшил болох юм.

Экологийн цагдаагийн алба, Орчины бохирдлыг буруулах үндэсний хороо, Орчны_бохирдлыг_бууруулъя аян

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622162
0 эможи

keyboard_arrow_up