Орон нутаг руу явахаар PCR шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь Улаанбаатар хотоос гарчээ Орон нутаг руу явахаар PCR шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь Улаанбаатар хотоос гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутаг руу явахаар PCR шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь Улаанбаатар хотоос гарчээ

2020 оны 12 сарын 15

Arslan.mn

Улаанбаатарт болон орон нутагт гацсан иргэдийг буцаах арга хэмжээг энэ сарын 1-нээс эхлүүлсэн.

Өчигдрийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос орон нутаг руу 22 чиглэлд 1,385 тээврийн хэрэгслээр 49,202  зорчигч зорчсон байна.
Харин орон нутгаас нийслэл рүү 664 тээврийн хэрэгслээр 9,161 зорчигч 22 чиглэлээс зорчжээ.

Хувийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 16,023 зорчигч 5,414 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл рүү 9,914 зорчигч 3,929 тээврийн хэрэгслээр зорчсон байна. Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу нийт 1,012 зорчигч, орон нутгаас Улаанбаатар руу нийт 452 зорчигч агаарын хөлгөөр зорчжээ.

PCR шинжилгээнд нийт 117,677 иргэн хамрагдсанаас өчигдрийн байдлаар  66,237 иргэн буюу нийт шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь Улаанбаатар хотоос гарсан байна. 

Нийслэлийн гурван авто буудлын ачаалал багассан бөгөөд түр журмын хүрээнд хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622010
0 эможи

Зочин
2020-12-15 11:58
keyboard_arrow_up