Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг жич зарлана Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг жич зарлана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг жич зарлана

2020 оны 12 сарын 11

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Хохирогчийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар түр хойшилсон Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг жич зарлахаар болжээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолтой, Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Ш.Баярсайханы өмгөөлөгч Д.Баттулга, шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, Д.Отгонбат, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг 12 дугаар сарын 8-нд хянан хэлэлцсэн. 

Энэ явцад хохирогч Ш.Баярсайханы өмгөөлөгч Э.Билгүүн, Д.Хишигбаяр, Д.Баттулга нарын гаргасан “...шүүх бүрэлдэхүүнээс татгалзах...” тухай хүсэлтийг хуульд зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэх тул шүүгдэгч Б.Эрдэнэбат, цагаатгагдсан этгээд Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг жич зарлан хэргийн оролцогч нарт мэдэгдэхээр хойшлуулсан хэмээн Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621926
0 эможи

Зочин
2020-12-12 22:26
Эрэлийхээ вант улсыг байгуулж өөрөө хаанаар өргөмжлөгдөн их л дээгүүр сэвсэн энэ мэнгэтэй эрхэм үнэхээр залилан хийсэн гэж үү? Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу? Эрэл Хурд Эрэл сургууль банк их л бүтээн байгуулалт хийсэн хүн шиг байсан..Байшин үйлдвэрлэх үйлдвэр бариад ЕС г уриад хөөрхий урд хойно нь гүйгээд хичнээн сайхан цоглог байв гэтэл яав нэг худагт аваачаад цоожилж байгаад за новшоо чи ингээд хүн залилаарай гээд 8 жил өгсөн.Энэ ялыг сонсоод даралт нь 200 хүрээд хөл нь гуйваад согтуу хүн шиг болсон хөөрхий шүүх хурлыхаа өмнө хам нь тэнсэн шаачихаад гараад мөнгө олоод өрөө дараад хүн шиг амьдарнаа гэж байсан хүн засарч байсан ялтан шүү энэ хүн.Гэтэл энэ ялыг аваад энэ хүн даахгүй шорон байтугай эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй гар шүү дээ.Одоо яанаа бүгдээрээ энэ амьтныг нааш нь хувиарлахыг боддоо галдаа авахаас хир их эргэлт сайтай хулгайч бол ирчихээд тэнэгтээд эхэлбэл нинжа болгоход амархан за хамаа ирээд жангаа шаагаарай
keyboard_arrow_up