“Жи Тайм”-ын Э.Оюунчимэгт оноосон таван жилийн ялыг хэвээр үлдээв “Жи Тайм”-ын Э.Оюунчимэгт оноосон таван жилийн ялыг хэвээр үлдээв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Жи Тайм”-ын Э.Оюунчимэгт оноосон таван жилийн ялыг хэвээр үлдээв

2020 оны 12 сарын 10

Arslan.mn

 “Жи тайм” гэх нэртэй сүлжээ  буюу “Жи тайм корпорейшн” ХХК нь 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11.398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хохирол учруулсан  юм.

Тус хэрэгт  хууль хүчний байгууллагаас Казакстаны талаас ерөнхий захирлаар томилсон Маженов Марат, Монголын талаас гүйцэтгэх захирлаар ажилласан Э.Оюунчимэг нарыг голчлон мөрдөн байцаасан. Хэрэг гарснаас хойш гурван жилийн дараа буюу 2020 оны  долдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621899
0 эможи

hohi
2020-12-10 23:31
Tegeed hezee hohirliig baragduulah ve
z
2020-12-10 21:11
amway geed mash tom shvljeee bair bolgond neegdeeed baigaaa tatwaraaa ulsad toldog boluuuu maluuudaaa
Зочин
2020-12-10 12:20
keyboard_arrow_up