Шинжилгээ өгсөн 21,000 гаруй нь нутаг буцжээ Шинжилгээ өгсөн 21,000 гаруй нь нутаг буцжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шинжилгээ өгсөн 21,000 гаруй нь нутаг буцжээ

2020 оны 12 сарын 06

Arslan.mn

Covid-19-ийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд хөдөө орон нутагруу зорчих иргэдийг шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд зөвшөөрч гаргаж байгаа. Тус ажилд Нийслэлийн мэргэжлийн хяналт, онцгой байдал, замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

Энэ сарын 01-5-ны байдлаар 62,397 хүнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд нийслэлээс автобусаар 15,072, хувийн машинаар 5,953, онгоцоор 516, нийт 21,541 иргэн хотоос гараад байна.

2020.12.05-ны өдөр 8,347 иргэн шинжилгээ өгсний 1,755 нь оюутан юм. Мөн нийслэлийн зургаан дүүргийн 20 цэгт PCR шинжилгээ авч байна. 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын 20, мэргэжлийн хяналтын 20, цагдаагийн 250 орчим алба хаагч, мөн сургуулиудаас тодорхой тооны хүн, нийт 700 гаруй хүн ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621820
0 эможи

Зочин
2020-12-07 19:14
keyboard_arrow_up