НОК: Үйл ажиллагааг нь нээх ААН, байгууллагуудын тоог гаргаж байна НОК: Үйл ажиллагааг нь нээх ААН, байгууллагуудын тоог гаргаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НОК: Үйл ажиллагааг нь нээх ААН, байгууллагуудын тоог гаргаж байна

2020 оны 12 сарын 06

НОК: Үйл ажиллагааг нь нээх ААН, байгууллагуудын тоог гаргаж байна

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.ЭРДЭНЭБААТАР:

-Нийслэлд Сovid-19 илэрсэн үед ойрын хавьтлын зураглал гаргаж байна. Ялангуяа ойрын хавьтлын үйлчлүүлсэн газар зах, худалдааны төвүүдийн ажилчдаас тандалт судалгааны шинжилгээ авч байна. Баянзүрх худалдааны төвийн 336 ажилтан, "Имарт" худалдааны төвийн 500 гаруй ажилтан болон иргэнийг шинжилгээнд хамруулсан. Одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байна. Мөн Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрт Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл сунгасан. УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу арванхоёрдугаар сарын 11-нээс хойш бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг үргэлжлүүлэн сунгах эсэх, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хэсэгчлэн нээхтэй холбогдуулан НОК-ын Шуурхай штабаас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд эхний ээлжинд үйл ажиллагааг нь нээх аж ахуйн нэгж байгууллагуудын тоог гаргаж байна. Улсын онцгой комисст маргааш урьдчилсан байдлаар саналаа хүргүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621816
2 эможи

Зочин
2020-12-07 19:14
keyboard_arrow_up