“ЭНТЕРПРАЙЗИНГ ЭРЭЛ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ ХЭРЭГЖҮҮЛ” сургалт болно “ЭНТЕРПРАЙЗИНГ ЭРЭЛ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ ХЭРЭГЖҮҮЛ” сургалт болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“ЭНТЕРПРАЙЗИНГ ЭРЭЛ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ ХЭРЭГЖҮҮЛ” сургалт болно

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 дугаар сарын 29 - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар (НЗДТГ), Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар (НШУҮИГ), Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод амьдардаг, ажил хөдөлмөр эрхлэх, ур чадвараа ахиулах, бизнес санаагаа ажил хэрэг болгох зорилго, хүсэл эрмэлзлэлтэй 18-35 насны залуучуудыг хамруулсан "ИДЭВХЭЖСЭН2030: ЭНТЕРПРАЙЗИНГ ЭРЭЛ - ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ ХЭРЭГЖҮҮЛ" сэдэвт сургалт, лекц, воркшоп, ажлын байрны мэдээллийн өдөрлөгийг анх удаа жишиг болгон зохион байгуулна.

Хэзээ: 2020 оны 10 дугаар сарын 30-31

10:00 – 17:00

Хаана: Баянхошуу бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төв (Сонгинохайрхан дүүрэг, 8-р хороо, Баянцагааны 10-р гудамж)

Бүртгэл: https://bit.ly/2HFozle

Эвент холбоос: https://www.facebook.com/events/862641354475099

Оролцогчын бүртгэл: https://bit.ly/2HFozle

Энэхүү нэгдмэл үйл ажиллагаа нь залуучуудын ажил хэрэгч байх, хөдөлмөр эрхлэх боломж, карьераа дээшлүүлэх, бизнесийн санааг бодитой болгоход өөрт хэрэгтэй байгаа мэдлэг, ур чадварыг олж авахад дэмжлэг үзүүлэх, урам зориг, оролцоог идэвхжүүлэх зорилготой. Түүнчлэн Инновацын дэд төвүүдийн үйл ажиллагааг хэрхэн бэхжүүлэх, хамтын ажиллагаа, дэмжлэгийг өргөжүүлэх, сайн дурын ажилтнууд, чиглүүлэгч нарыг чадавхжуулах оролцооны хөтөлбөрийг зохион байгуулна. Тус үйл ажиллагааны хүрээнд дараах лекц, сэдэвчилсэн сургалт явагдана.

ЛЕКЦ:

• ХУВИЙН САНХҮҮГЭЭ УДИРДАХ - Хувийн санхүүгийн зөвлөх, лектор Г.МӨНГӨН

• АЛИВААГ ЗОРИХ ЗОРИГ – Сэтгэл зүйч, Ц.ДЭЛГЭРМЭНД

СУРГАЛТУУД:

1. АЖИЛД ОРОХ АЯЛАЛ (СV хэрхэн бичих, ажлын ярилцлагад хэрхэн бэлтгэх) Ц.САРАНЦЭЦЭГ, Хүний нөөцийн менежментийн сургагч, зөвлөх

2. ЭНТРЕПРЁНЕР БА ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭГЧ Б.НАНДИН--ЭРДЭНЭ, СЭЗИС, Ахлах багш, Аксиом Иик ХХК-г үүсгэн байгуулагч

3. ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, БУСАДТАЙ ХАРИЛЦАХ Д.НАРАНЦЭЦЭГ, Хувь хүний коуч

4. АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ СЭТГЭЛГЭЭНИЙ ЗАГВАР Ж.МӨНХТУНГАЛАГ, Менежментийн зөвлөх

5. АМЖИЛТАНД ХҮРЭХ ХАНДЛАГА А.ЭНХЦЭЦЭГ, Сэтгэл зүйч

НҮБХХ-ийн хувьд #Идэвхэжсэн2030-ын хүрээнд 2019 оноос хойш НЗДТГ болон НШУҮИГ-тай хамтран залуучуудын энтерпрайзинг ур чадварыг дэмжих #Hub Lab болж нээгдсэн. Идэвхжүүлэх дэд төвүүдийг түшиглэн хамтран ажиллаж ирсэн. Эдгээр төвд энтерпрайзинг суралцах арга зүй, загварчлах сэтгэлгээ, зан үйлийг судлах замаар залуучуудын бизнес эрхлэх сэтгэлгээ, инновацийн экосистемийг хөгжүүлэх үйл ажиллагаа явагдаж ТХЗ-ыг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621747
0 эможи

keyboard_arrow_up