Хот хооронд зорчих иргэд юуг анхаарах вэ? Хот хооронд зорчих иргэд юуг анхаарах вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хот хооронд зорчих иргэд юуг анхаарах вэ?

2020 оны 11 сарын 30

Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хөл хорионы дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

1. Иргэн та цахимаар www.119.mn сайт руу хандан Улаанбаатар хотоос орон нутагт, орон нутгаас нийслэл хот руу болон аймаг, сум хооронд зорчих хүсэлтээ бүртгүүлэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно.

2. Товлосон газраа, товлосон цагт очиж шинжилгээгээ өгнө.

3. Шинжилгээний хариуг www.119.mn-ээс “Шинжилгээний хариу авах” цэснээс регистерийн дугаараар шалгаж авна.

4. Шинжилгээ өгч хариу авсаны дараа 48 цагийн дотор та хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Та нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбараа www.eticket.transdep.mn рүү орж захиална.

5. Билетээ захиалж авсаны дагуу товлосон өдөр, цагтаа явах газраа очиж нийтийн тээврийн унаанд бүртгэлээ баталгаажуулан сууна.

6. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж явах тул хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.

7. Очих газраа очиж гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ба хайртай дотны хүмүүстээ халдвар дамжуулж бусдад тараахгүйн тулд заавар журмыг сайтар баримтлана.

8. Очсон газраа эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаж Ковид-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана.

Хязгаарлалтын дэглэмд байгаа нийт 85 мянган иргэнээс 76 мянган иргэн Улаанбаатараас орон нутагт, орон нутгаас Улаанбаатар хүрэх 14 аймгийн төвийн чиглэлд Автотээврийн үндэсний төвийн гэрээт албан ёсны тээврийн хэрэгслээр зорчихоор хүсэлтээ ирүүлсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 304 тээврийн хэрэгсэл 427 жолооч , орон нутагт 216 тээврийн хэрэгсэл 384 жолооч ажиллахад бэлэн байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621639
0 эможи

keyboard_arrow_up