НМХГ: Тусгаарлах байранд илэрсэн зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлэв НМХГ: Тусгаарлах байранд илэрсэн зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Тусгаарлах байранд илэрсэн зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлэв

2020 оны 11 сарын 28

Тусгаарлах байранд илэрсэн зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлэв

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цаг (2020.11.27-ны 06:00 цагаас 2020.11.28-ны 06:00 цаг хүртэл)-ийн хугацаанд улсын хэмжээнд 692,475 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 41 объектын 30,867 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ОНЦЛОХ: Тусгаарлан ажиглах хоёр байрнаас Covid-19-ийн батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ, ЦТЭ-т шилжүүлэх үйл явцтай холбоотойгоор тусгаарлах байруудад хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавин ажилласан бөгөөд зөрчил илрээгүй.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Ориентал зочид буудлын тусгаарлан ажиглах байранд Covid-19-ийн батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал болох 0-6 насны 5 хүүхэд, 7-16 насны 7 хүүхэд, асран хамгаалагч 14 эцэг эх, 5 иргэн буюу нийт 32 хавьтлыг тусгаарлан байрлуулсан. Тус тусгаарлан ажиглах байранд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 14 эмнэлэгт хийж, зөвлөмж хүргүүллээ.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ: Ундны усны эх үүсвэр, ус түгээх 9 байранд эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийж 12 дээж авчээ.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 214 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 1042 тээврийн хэрэгсэл, 1076 жолооч, хилээр гарсан 1029 тээврийн хэрэгсэл, 1075 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 315 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 281 чингэлэг, вагон болон Сүхбаатар өртөөний 1250 м2 талбайд хийгдсэн ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Улаанбаатар хотын гүний 15 гаалийн хяналтын бүсэд 27 аж ахуйн нэгжийн 1391.1 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт, шалгалтад хамрагдаж, хилээс чөлөөлсөн байна.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 159 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж, зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох "Элемент" ХХК, "Элемент медикал "ХХК-д 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 142 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 3 тусгаарлан ажиглах байрнаас 6274.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 5451.1 кг (хурц үзүүртэй, иртэй 251.3 кг, эмгэг хог 94.8 кг, бусад халдвартай 5069.9 кг), тусгаарлах байрнаас 665.5 кг хог хаягдал цуглуулжээ. Нийт 6237.4 кг хогийг устгаснаас 4328.9 кг хогийг  автоклавт халдваргүйжүүлсний дараа булж, 1908.5 кг хогийг шатаах зууханд шатааж устгасан байна.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 276 цэгээр 3971 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 288 улсын байцаагч хяналт тавьж, зөвлөгөө өгсөн байна. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор мах, сүү ачсан нийт 40 тээврийн хэрэгсэлд мал эмнэлгийн байгууллагаас халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажилласан.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: МХЕГ-ын харъяа ХАБҮЛЛ-д “Одь тан” ХХК, “Идэр дайчин” ХХК, “Ариун сэрүүн” ХХК, “Мон-Эгг” ХХК-иас ирүүлсэн дээжид шинжилгээ хийж байна. НМХГ-ын Нэгдсэн лабораторид 9 аж ахуйн нэгж, иргэний 21 төрлийн бодис, бараа бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621592
0 эможи

Зочин
2020-11-28 14:21
keyboard_arrow_up