Ковидын эсрэг хамтдаа аяны хүрээнд ГССҮТ-д эм болон эмийн бүтээгдэхүүн хандивлалаа Ковидын эсрэг хамтдаа аяны хүрээнд ГССҮТ-д эм болон эмийн бүтээгдэхүүн хандивлалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ковидын эсрэг хамтдаа аяны хүрээнд ГССҮТ-д эм болон эмийн бүтээгдэхүүн хандивлалаа

2020 оны 11 сарын 28

Ковид-19 цар тахлын өндөр эрсдэлтэй нөхцөлд Монгол Эм Импэкс Концерн БИД ХАМТДАА аяны хүрээнд ГССҮТ-д 30 сая төгрөгийн технологийн өндөр дэвшил бүхий, түлэгдэлтийн дараах арьс нөхөн төлжилтийг сайжруулах, арьсны үрэвслийн эсрэг өндөр үр дүнтэй шинэлэг, инновацилаг бэлдмэл ХЕБЕРПРОТ болон бусад эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хандивлалаа.

ГССҮТ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед ахуйн гэмтэл, тэр дундаа бага насны хүүхдийн түлэгдэх гэмтэл эрс өсч ГССҮТ-д хандах болжээ. Монгол Эм Импэкс Концерны хандивлаж буй ХЕБЕРПРОТ бэлдмэл нь төрөл бүрийн түлэгдэлт,  гэмтлийн үед шархны эдгэрэлтийг дэмжиж, гэмтсэн хэсгийг нөхөн сэргээхэд эмчилгээний өндөр үр дүн үзүүлдэг байна. Мөн төрөл бүрийн гаралтай шархыг харьцангуй хурдан хугацаанд эдгээх, эдгэрэлтийг түргэсгэдэг үйлчилгээтэй.

Монгол Эм Импэкс Концерны хандивлаж буй эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд нь Ковид-19 халдвар тархсан онцгой нөхцөл байдлын энэ үед эмч, өвчтөнүүдэд сэтгэлийн дэм болж нүдээ олсон тусламж болж байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байсан юм.

ГССҮТ

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч дотоодод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Эм Импэкс Концернийн хамт олон Улаанбаатар хот болон Монгол орон даяар шаардлагатай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах үүргээ хурдан шуурхай хариуцлагатайгаар хичээнгүйлэн ажиллаж байна.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621591
0 эможи

Зочин
2020-11-28 14:21
keyboard_arrow_up