Долоо хоногийн хугацаанд 59 согтуу жолоочийг илрүүлжээ Долоо хоногийн хугацаанд 59 согтуу жолоочийг илрүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Долоо хоногийн хугацаанд 59 согтуу жолоочийг илрүүлжээ

2020 оны 11 сарын 28

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.11.23-27-ны өдрүүдэд нийт 370 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 232 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэн байна. Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4 бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолооч, орон нутагт 12 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Иргэд жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621585
0 эможи

Зочин
2020-11-28 13:41
Зочин
2020-11-28 13:24
dvvrtsen amitad xar usand medvvltsrn
Зочин
2020-11-28 13:20
arxia bvvr xeregleenees awch xay yund xeregtein xool xvns bish
keyboard_arrow_up