“Ковид-19”-ыг дотооддоо алдсан хятадууд “Биднийг хүчээр ч болтугай гэрт нь хорихгүй яасан юм бэ” гэж харамсаж байсан “Ковид-19”-ыг дотооддоо алдсан хятадууд “Биднийг хүчээр ч болтугай гэрт нь хорихгүй яасан юм бэ” гэж харамсаж байсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Ковид-19”-ыг дотооддоо алдсан хятадууд “Биднийг хүчээр ч болтугай гэрт нь хорихгүй яасан юм бэ” гэж харамсаж байсан

2020 оны 11 сарын 27

Arslan.mn
Сэтгэл санаагаа бэлдээд, тэвчээртэй байгаарай Монголчууд минь хайртай бүхнийхээ төлөө!!

Би одоо Хятадад сурч байгаа л даа. Фэйсбүүкээс хүмүүсийн сэтгэгдэл хараад өөрийн байсан хотын нөхцөл байдлын талаар бичмээр санагдлаа. Яагаад гэвэл тэд уйлж байсан… Маш их харамсаж байсан

Хятадууд Корона вирусыг хяналтаас алдаж, улс даяар тархасны дараа

Биднийг яагаадхүчээр ч болтугай гэртээ бай гэж хэлээгүй юм бэ, хүчээр ч болтугай гэр гэрт нь байлгаагүй юм бэ гээд уйлаад Засгийн газраасаа олон мянган хүн асууж байсныг битгий мартаарай…

Өнгөрсөн жилийн 1 сарын сүүл, 2 сарын эхээр Хятадад анх Корона вирус гарч, Засгийн газраас нь албан ёсоор ард иргэд, дэлхий дахинд мэдэгдэх үед миний амьдарч байгаа хотын нөхцөл байдал одоогийн Монгол шиг байсан шүү эхлэл нь…

Засгийн газраас онц байдал зарласны дараа орчин тойрон яаж өөрчлөгдсөн бэ гэвэл…
 Гудамж, талбайд нэг ч хүн тэр бүү хэл хааяахан гүйж харагддаг нохой, муурнууд ч хаачсан юм гэмээр харагдахгүй хот эл хул нам гүм болчихсон. Яг л гүн нойронд автчихсан юм шиг.
Цонхоор харахаар нэг л эзгүй нам гүм хот, ядаж байхад өдөр бүр бороо ороод тэнгэр нь сааралтчихна аа энд… Маш гунигтай мэдрэмж цаанаасаа л дэлхий хүртэл өөрөө энэ олон хүний амь насыг авч явсандаа гашуудаад ч байгаа юм шиг Гэхдээ Монголд маань ядаж хараад сэтгэлээ сэргээх цэнхэр тэнгэр минь, уужуухан амьсгаа авчих тэр нэг сэнхийсэн агаар минь байгаа юм даа…
 Хүмүүс бие биенээсээ зайгаа барьж, хүний бараа харав уу, үгүй юу зүг буруулан алхана, эсвэл өрөө рүүгээ гүйлдэнэ. Гэхдээ хүссэндээ биш л дээ. Хурдхан энэ муухай вирусээр салж, энх цагийг авчрахын төлөө
14 хоногтоо 1 удаа гадагш гарч хоол хүнсний зүйлээ цуглуулж болно.
Гадагш гарахдаа малгай өмсөж, маск зүүж, бээлий өмсөж явна. Маскгүй бол гудамж руу зүглээд ч хэрэггүй. Эхний шалгалтаар бүдэрнэ
Гэрээсээ гарахдаа албаны хүнд биеийн халуунаа шалгуулж, заавал бичүүлнэ
Дэлгүүр дээр ирэхэд хүмүүс хоорондоо 100 метрийн зайтай дугаарлан зогсож, мөн л биеийн халуунаа шалгуулсаны дараа орж өөрт хэрэгтэй юм аа авна…
Хүнсээ авсан бол буцаад шууд гэр лүүгээ
Юун илүү дутуу юм хум харж үзэх. Угаасаа хүнсний дэлгүүрээс өөр онгорхой дэлгүүр хоршоо байхгүй…
Буцахдаа дахиад биеийн халуунаа шалгуулж орно
Гэртээ орж ирээд юун шууд авсан юм аа цэгцлэх. Эхлээд нөгөө маск, бээлийгээ аваад шууд хогийн саванд хаяна. Дараа нь гадуур хувцсаа тайлаад санитолоо цацаад тусдаа торонд хийж тавина. Мөн гутлаа, гутлын улаа. Дараа нь гараа ариутгаад гараа угаана.
Тэгсний дараа дэлгүүрээс авсан зүйлийн гадар талын цаас, гялгар уутыг угааж, арчиж, ариутгана
Гадуур гараад ирсэн бол шууд усанд ороод гар хөлөө ариутгана
 Өдөр бүр гэрээ цэвэрлэж ариутгалын бодисоор шалаа арчина
Өдөр болгон биеийн халуун, биеийн байдлаа холбогдох хүмүүст илтгэнэ. 

Хятадууд зүгээр л гэртээ байцгаасан. Огтоно хүртэл айгаад үүрэндээ нуугдаж байгаа байх даа гэмээр л мэдрэмж төрж байсан шүү… Тэгж байж Хятадууд ядаж улс дотроо энэ вирусын халдварыг хяналтандаа авч чадсан… Манай Засгийн газрын одоо аваад байгаа арга хэмжээ, хүсээд байгаа зүйл бол ердөө л энэ. Тэд хамгийн түрүүнд халдварын тархалтыг хяналтандаа авч, зогсоох явдал. Тэдний бидний хамтдаа хийж чадах зүйл ердөө л энэ. Тиймээс  тэвчээрэй, гэртээ байгаарай…Хамгийн харамсалтай нь Хятадын Засгийн газар ард иргэддээ дэлхий дахинд мэдээлэх үед дэндүү оройтсон, вирус аль хэдийнэ дэлхийг тойрчихсон байсан. 12 сарын сүүл, 1 сарын дундуур бид нар юу ч мэдэхгүй гадуур зүгээр л инээмсэглээд, хөгжилдөөд, энгийн амьдрал үргэлжилж байсан гээд бод доо. Үнэхээр аймшигтай… Та нар олон өөр орны хүмүүсийн туршлагыг харсан болохоор тэвчээртэй байгаарай…Цар тахлын оргил үе намжтал… Халдвар авсан хүмүүсийг бүгдийг нь олж илрүүлтэл бид гэр гэртээ л байж байхгүй бол Европын орнууд шиг барьж дийлэхгүй юм болно шүү.

Тэвчээрэй… Уйтгартай байна гэж битгий хэлээрэй.. Зүгээр л хайртай бүхнээ хамгаалж байна гэж бодоорой

Жич: Би вирусийн голомт хотод байгаагүй. Хажуу мужид нь байсан шүү. Мөн айлгах гэж бичээгүй. Зүгээр л тэнхээтэй байгаарай гэж бодож бичсэн шүү/
гэжээ

Via Наранцэцэг Батзаяа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621582
12 эможи

зочин
2020-12-01 08:14
ЗГ- ын шийдвэрийг биелүүлэх хариуцлагаа ухамсарлан ойлгох хэрэгтэй ба. Хариуулага гэдгийг одоогийн хүмүүс огт мэдэхгүй юм. энэ хүмүүсийг гэртэн байгаа үед нь үүрэг гэж юу вэ , эрх гэж юу вэ. хариуцлага гэж яадгийн вэ. гэдгийг өдөр бүр болж өгвөл өдрийн хэд ч хамаагүй зааж сургамаар бна шүү
Зочин
2020-11-29 17:25
Хөл хороог сунгаж өвчнийг нэг тэшээ болгохгүй бол дээр бичсэн сэтгэгдэл шийг юм болчих бий
Zochin
2020-11-28 23:09
Засаг төр минь мэдээд бүх нийтийн амь насны төлөө хол хориогоо үргэлжлүүлээчээ.амьд байхад болно доо
Зочин
2020-11-28 15:46
Үнэн шүү. Халдвартай хүмүүсээ илрүүлж дуустал гэртээ байж хоригдохгүй л бол нэг алдчихвал барьж дийлэхгүй. Өнгөрсөн хойно нь харамсана, морг оршуулгын газар ч зай олдохгүй
Зочин
2020-11-27 20:42
УОК ЭМЯ ХАРИУЦЛАГА АЙМААР АЛДЛАА
2020-11-27 20:21
Одоо хатуу хөл хорих ганц арга үлдсэн. Ийм учраас хөл хориог сунгаа
Zochin
2020-11-27 19:42
za chi bolij uzdee hajuud n bgd tuultsan yum shig bitgii hudlaa helee. Bid chin yaduu buurai oron ted chin chineeleg hadgalamj buh yumtai uls bitgii ingj medemhiir
Иргэн
2020-11-27 17:57
Хорио цээрийн дэглэмийг ядахдаа 12-р сарын 15-н хүргэмээр л байна даа?!
Иргэн
2020-11-27 17:57
Хорио цээрийн дэглэмийг ядахдаа 12-р сарын 15-н хүргэмээр л байна даа?!
Иргэн
2020-11-27 17:57
Хорио цээрийн дэглэмийг ядахдаа 12-р сарын 15-н хүргэмээр л байна даа?!
Иргэн
2020-11-27 17:55
Ер нь шүүх засаглал дампуураад удаж байгаа. Миний бодлоор шүүх засаглалыг засах гээд янаглан хорлоод түүнд ямар нэг эрх мэдэлд оролцох гээд байдгаас л үүдэлтэй!? Шүүхийг элдэвээр үнэлж дүгнэж цэцэрхэхээсээ өмнө гэмт хэрэг үйлдэхгүй байх системийг л буй болгох шаардлагатай?! Халдварт өвчин гарахлаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага л гэх, шүүх ярихаараа Б.Чимэд л гэх юм!? Бид чинь өөрсдөө одоо тэгээд толгойгүй хүмүүс үү?!Шүүхэд нөлөөлөхгүй П. Очирбат ерөнхийлөгч шиг л байцгаалдаа!?
keyboard_arrow_up