Өнгөрсөн дөрөв хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ Өнгөрсөн дөрөв хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 26, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Өнгөрсөн дөрөв хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

2020 оны 11 сарын 20

Arslan.mn

2020 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 152 дуудлага мэдээлэл иржээ.

Энэ өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр Архангай аймаг Өгийнуур сумын нутагт шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч, 62 настай, эрэгтэйн амь нас хохирчээ.

Мөн нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолооч, орон нутагт 13 жолоочийг илрүүлсэн байна.

Харин машин жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр баривчлуулж, хариуцлага тооцжээ.

Иргэд жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621377
0 эможи

Зочин
2020-11-20 11:42
keyboard_arrow_up