ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ: Хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах, хомсдол үүсэхгүй ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ: Хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах, хомсдол үүсэхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ: Хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах, хомсдол үүсэхгүй

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Болорчулуун нар хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох “Талх Чихэр” ХК, “Алтан тариа” ХХК, “Милл Хаус” ХХК-ийн үйлдвэрлэлийн явц, нөхцөл байдалтай танилцлаа.

Коронавирустай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж, дагаад түгээлтийн ачаалал нэмэгдэж буйг хүнс үйлдвэрлэгчид хэлж байв. Дээрх компаниудын хувьд ажилчдын аюулгүй байдалд тогтмол анхаарч эрүүл ахуй, хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангаж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг баримталж ажиллаж байна. Бүтээгдэхүүний нийлүүлэлт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч ажилтан алба хаагчдын тоог нэмэгдүүлж, уртасгасан цагаар шаргуу ажиллан, нийслэлийн болон орон нутгийн иргэдийн хүнсний хэрэгцээг хангаж байгааг энэ үеэр онцоллоо.

Хүнс үйлдвэрлэгч дээрх компанийн зүгээс хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах, хомсдол үүсэхгүй тул худалдан авагчдыг сандрахгүйгээр тайван байж болно гэдгийг хэлж байлаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621307
0 эможи

Зочин
2020-11-19 11:46
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up