БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурлуудыг хойшлуулжээ БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурлуудыг хойшлуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурлуудыг хойшлуулжээ

2020 оны 11 сарын 18

Энэ сарын 14-ийг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулахаар боллоо

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл товлогдсон шүүх хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгджээ. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, Covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдлээс хамгаалах, үйл ажиллагааны бэлтгэлжилт, бэлэн байдлыг дахин төлөвлөхтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.

Цаашид цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор гарсан аливаа шийдвэр, мэдээллийг цаг алдалгүй тухай бүрт нь мэдэгдэх болно.  Мөн иргэд тус шүүхийн вэб сайт болон шүүхийн Facebook хуудсанд байгаа 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн “мэдэгдэл”-ийн дагуу гаргасан шүүхийн албан ёсны хаяг, байршил, холбоо барих мэдээлэлтэй танилцана уу.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621270
0 эможи

keyboard_arrow_up