Дэглэм зөрчсөн аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо Дэглэм зөрчсөн аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дэглэм зөрчсөн аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо

2020 оны 11 сарын 14

Arslan.mn

Засгийн газрын 178 дугаар тогтоолоор 2020.11.13-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.14-ний 07:00 цагийн хооронд үйл ажиллагааг түр зогсоох болон хязгаарлалтад орсон 1445 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар

  • Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байршилтай Миний хайпермаркетын дотор байрлах нүдний шил, сүлжмэл эдлэлийн худалдаа, түргэн хоолны газар,
  • Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай Хербалайф сүлжээний худалдааны газар, ахуйн барааны 4 дэлгүүр,
  • Налайх дүүрэгт 4 ил задгай болон контейнер ТҮЦ, 1 дугуй засварын үйл ажиллагаа явуулж байсныг зогсоосон.
  • СХД-ийн Бийлэг ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн ажилчид амны хаалт зүүгээгүй, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй орчинд үйлдвэрлэл явуулж байгаа зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.
  • БГД 4-р хороо Мөнххаан зочид буудал 5 хүн байрлуулсаныг гаргаж, илэрсэн зөрчлийг харьяалах чиг үүргийн дагуу Цагдаагийн хэлтэст шилжүүлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621138
2 эможи

keyboard_arrow_up