ВНСУ руу нисэх тусгай үүргийн нислэгийг ЦУЦАЛЛАА ВНСУ руу нисэх тусгай үүргийн нислэгийг ЦУЦАЛЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ВНСУ руу нисэх тусгай үүргийн нислэгийг ЦУЦАЛЛАА

2020 оны 11 сарын 11

Arslan.mn

Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хурлаар Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 11-13-ны өдрийн хооронд нийслэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.

Иймд 11 дүгээр сарын 12-ны пүрэв, 13-ны баасан гарагт төлөвлөсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаагаар хойшлуулах чиглэлийг УОК-оос Монгол Улсаас БНСУ-д сууг Элчин сайдын яаманд хүргүүлжээ.

“Иргэд үүссэн нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч, дараагийн нислэгийн хуваарь гартал хүлээцтэй байхыг уриалж байна. ЭСЯ-аас тусгай үүргийн нислэгийн шинэчлэгдсэн хуваарь гарсан даруйд мэдээлэх болно” хэмээн Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээлсэн байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621053
0 эможи

Зочин
2020-11-11 12:58
keyboard_arrow_up