“Улаанбаатараас хүнс, шатахуун түгээх болон эмнэлгийн тусламж үзүүлэх тээврийн хэрэгслийг хяналттайгаар гаргана“ “Улаанбаатараас хүнс, шатахуун түгээх болон эмнэлгийн тусламж үзүүлэх тээврийн хэрэгслийг хяналттайгаар гаргана“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатараас хүнс, шатахуун түгээх болон эмнэлгийн тусламж үзүүлэх тээврийн хэрэгслийг хяналттайгаар гаргана“

2020 оны 11 сарын 11

Arslan.mn

УОК-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Үүссэн нөхцөлтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг 2020 оны 11 сарын 11-ний 01:30 цагаас эхлэн хааж байгаа бөгөөд 3 хоног Улаанбаатар хот уруу орох хөдөлгөөн нээлттэй. Энэ хугацаанд Улаанбаатар хотоос аймгууд уруу хүнс, буяны ажил, шатахуун түгээх болон эмнэлгийн тусламж үзүүлэх, оршуулга буяны ажилд гарах тээврийн хэрэгслүүдийг тодорхой хяналттайгаар гаргана.

Нэгдүгээр хавьтлын 16 иргэнийг тогтоож, эхний хүмүүс шинжилгээнд орж байна. Халдварт өвчин тархсан гэж ойлгож болохгүй. Тухайн халдвартай иргэний явсан маршрутыг тогтоож байна. Цаашид олон маршрут гарч, үзвэр үйлчилгээний газраар орсон зүйлсийг дахин тодотгож нэг бүрчлэн тандалт судалгаанд бүрэн хамруулна.

Хяналтад байх иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орныг нь хамгаалалтад авах ажлыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
621049
2 эможи

Зочин
2020-11-11 12:57
keyboard_arrow_up