Амны хаалт зүүгээгүй иргэнийг 50 мянган төгрөгөөр ТОРГОНО Амны хаалт зүүгээгүй иргэнийг 50 мянган төгрөгөөр ТОРГОНО
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Амны хаалт зүүгээгүй иргэнийг 50 мянган төгрөгөөр ТОРГОНО

2020 оны 11 сарын 10

Arslan.mn

Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирж буй коронавирусийн халдварын шинэ тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор УОК болон мэргэжлийн байгууллагууд амны хаалт заавал зүүхийг анхааруулж буй. Тэгвэл амны хаалтгүй иргэдэд 50 мянган төгрөгийн торгууль ногдуулах, мөн амны хаалтгүй иргэнд үйлчилж буй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.

Түүнчлэн амны хаалт зүүх шаардлага тавиагүй, гар угаах, зай барих нөхцөлөөр хангаагүй аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу шат дараатай хариуцлага тооцно гэлээ.

Гэхдээ шууд торгох арга хэмжээ авахгүй, эхлээд сануулах, зөвлөх, анхааруулах арга хэмжээг шат дараатай авсны дараа дахин зөрчил гаргавал Цар тахлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар арга хэмжээ авах юм байна.

Мөн шинэ жилийн баяр тэмдэглэсэн болон тухайн үйл ажиллагааг зохион байгуулж буй газарт давхар хариуцлага тооцно гэдгийг МХЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621036
1 эможи

Зочин
2020-11-10 20:31
keyboard_arrow_up