Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг ахиулах сургалт эхэллээ Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг ахиулах сургалт эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг ахиулах сургалт эхэллээ

2020 оны 11 сарын 10

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн багийн боловсруулсан “Коронавируст халдвар /COVID-19/-ын сэргийлэлт, хяналт ба эмнэлзүйн менежмент” сэдэвт сургалт энэ оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж эхэллээ.

Энэ удаагийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран явуулж байгаа бөгөөд алба хаагчид сургалтад хамрагдсанаар коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэл, эмчилгээний арга зүйн талаар тодорхой мэдлэг, чадвар эзэмшихээс гадна тэдний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх нь сунгагдах юм.

Сургалтад Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмших юм.

Сургалт 2 өдрийн турш үргэлжилнэ. 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621035
1 эможи

Зочин
2020-11-10 20:31
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up