Хүүгээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийг 300 мянгаар торгох шийдвэр гаргажээ Хүүгээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийг 300 мянгаар торгох шийдвэр гаргажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүгээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийг 300 мянгаар торгох шийдвэр гаргажээ

2020 оны 10 сарын 29

Arslan.mn

“Алтай” хотхонд бага насны хүүхдээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийн асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, хүүхэд хамгааллын байгууллагууд хамтарсан шалгалт хийж, дүгнэлт шийдвэрээ гаргажээ. 

2020 оны аравдугаар сарын 18-нд гарсан энэ асуудлыг хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж: 

  • Хүүхдээ шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.
  • Мөн хүүхдийн байгууллага, хорооны  хамтарсан багийн хяналтад авч, хүүг дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, ээжид нь хүүхдийг эерэг аргаар зөв хүмүүжүүлэх, уур бухимдлаа зөв тайлах зэрэг чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн хэмээн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Б.Батзориг мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620769
0 эможи

Зочин
2020-10-30 10:31
Хүүхэдийн хоол хэрэглээнд нь нөлөөлөхгүй юм уу
059
2020-10-29 16:04
ediin zasgaar ni daramtlakhgui arga khemjee avch boloogui yumuu...
2020-10-29 14:48
Энэ хүүхдэд хоол унд өгдөг юм уу?
Зочин
2020-10-29 12:05
keyboard_arrow_up