Улаанбаатарт 10 градус дулаан байна Улаанбаатарт 10 градус дулаан байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 10 градус дулаан байна

2020 оны 10 сарын 29

Хавар ямар цай уух вэ?

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна.

Өдөр баруун аймгуудын нутгийн хойд, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

2020 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1,2-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30, 31-нд нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нээс ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градусговийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620761
0 эможи

keyboard_arrow_up