Хөрөнгө оруулагчийн визээр ирсэн вьетнам иргэд авто засварын газар ажиллуулж байжээ Хөрөнгө оруулагчийн визээр ирсэн вьетнам иргэд авто засварын газар ажиллуулж байжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөрөнгө оруулагчийн визээр ирсэн вьетнам иргэд авто засварын газар ажиллуулж байжээ

2020 оны 10 сарын 28

Arslan.mn

Монгол Улсад 306 вьетнам иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 206 нь хөдөлмөр эрхэлдэг аж. Харин эдгээр иргэдээс 45 нь зориулалтын бус буюу хөрөнгө оруулагчийн визээр засварын газар ажиллуулж байсныг Гадаадын иргэн харьяатын газраас хийсэн шалгалтаар илрүүлжээ. Монгол Улсад хөрөнгө оруулагч оршин суухад тодорхой нөхцөлтэй. Тодруулбал, хуулийн дагуу хөрөнгө оруулагч нь тухайн компанийн 25 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг байх, хамгийн багадаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байх үндсэн шаардлагатай. Гэвч эдгээр Вьетнам улсын 45 иргэн хөрөнгө оруулагч визтэй боловч бодит байдал дээр хөрөнгө оруулагч бус өөрийн хөрөнгө оруулсан компанийнхаа нэрийг ч мэдэхгүй засварын газар ажиллуулж байжээ.

Хөдөлмөр эрхлэх визтэй иргэд сар бүр Монгол Улсад 840 мянган төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад татварыг улсад төлөх хуультай. Гэвч Вьетнам улсын эдгээр 45 иргэн татвар төлөөгүйгээс улсад нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулжээ. Тиймээс ГИХГ-аас эдгээр иргэдийг төлөх ёстой татварыг төлүүлж, хууль ёсны хөдөлмөрийн визээр ажиллаж, амьдрах эсвэл албадан гаргах хуулийн дагуу арга хэмжээгээ авч байгаа гэнэ. Түүнээс гадна ГИХГ-аас Монголд ажиллаж, амьдарч байгаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаа тогтмол хийж байгаа бөгөөд шалгалтын хүрээнд хуулийн зөрчил гаргасан иргэдийг албадан гаргаж байгаа аж.

Тухайлбал, 2020 оны эхний найман сарын байдлаар 127 иргэнийг албадан гаргасан бол 48 хүнийг албадаг гаргахаар бэлтгэлээ хангаж байгаа гэнэ. Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэд визний хугацаа хэтэрсэн, визний ангиллыг өөрчилж хөдөлмөр эрхлэх зэрэг хууль бус үйлдлийг их гаргадаг байна.

Шалгалтаар ямар нэгэн бичиг баримтгүй 2004 оноос хойш бичиг баримтгүй, хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Хятадын хоёр иргэнийг, 1996 оноос хойш хууль бусаар, бичиг баримтгүй амьдарч байсан  Югаслав /хуучин/ улсын нэг иргэнийг олж, хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа аж.

Эх сурвалж: ГИХГ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620751
0 эможи

keyboard_arrow_up