Б.Хурц нарын шүүх хурал ӨНӨӨДӨР болно Б.Хурц нарын шүүх хурал ӨНӨӨДӨР болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хурц нарын шүүх хурал ӨНӨӨДӨР болно

2020 оны 10 сарын 28

Г.Эрдэнэбат, Б.Хурц нар маргааш давж заалдана

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын  дарга асан Б.Хурц нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал аравдугаар сарын 13-ны өдөр товлогдсон ч  шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620743
0 эможи

Зочин
2020-10-28 13:45
keyboard_arrow_up