СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж 17-20 насны гурван хүн амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж 17-20 насны гурван хүн амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж 17-20 насны гурван хүн амиа алджээ

2020 оны 10 сарын 28

Arslan.mn

Орбитод байшин шатаж 17-20 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд өртөн амиа алджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 27-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 06:40 цагт очиж, иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил тус тус шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраажээ.

Мөн хүн нэмэгдүүлэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 1 цаг 20 минут ажилласан байна.

Уг гал түймэрт иргэн С /20 настай, эрэгтэй/, иргэн Б /20 настай, эрэгтэй/, иргэн А /17 настай, эмэгтэй/ нар өртөж амиа алджээ.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
620738
1 эможи

Зочин
2020-10-28 13:44
keyboard_arrow_up