Прокурорын байгууллагаас “МАЗААЛАЙГ ХАМГААЛЪЯ” аян зохион байгуулж байна Прокурорын байгууллагаас “МАЗААЛАЙГ ХАМГААЛЪЯ” аян зохион байгуулж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Прокурорын байгууллагаас “МАЗААЛАЙГ ХАМГААЛЪЯ” аян зохион байгуулж байна

2020 оны 10 сарын 22

Arslan.mn

Прокурорын байгууллагаас мазаалай баавгайг хамгаалах, судлах, үржүүлэх ажлыг дэмжих зорилгоор  “Мазаалайг хамгаалъя” аян зохион байгуулж байна.

Мазаалай баавгай нь Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар амьдардаг, дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан. Судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл бөгөөд Монгол Улсын болон олон улсын Улаан номонд бүртгэгдсэн байдаг. Тиймээс Монголчууд бид мазаалай баавгайгаа хамгаалж, тоо толгойг нь өсгөж үржүүлэхэд анхаарах нь зүйн хэрэг билээ.

Arslan.mn

Дээрх аяны хүрээнд прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлөөс Спортын их наадмаа “Мазаалайг хамгаалъя” уриан дор зохион байгуулж, прокурор, ажилтнуудынхаа дунд сайн дурын хандивын аян өрнүүлж байгаа бөгөөд цугларсан мөнгийг холбогдох байгууллагад нь хандивлахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620632
0 эможи

Enhpureb
2020-10-29 11:28
Mazaalai ene 2020 ond 15 20 hurehgui ene haramsaltai hereg ulaan nomond orson amtdaa hamgaaly
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up