Нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлжээ Нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлжээ

2020 оны 10 сарын 19

Arslan.mn

Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4736 дугаар дүгнэлтээр “...үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй, хуульд заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй” нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Мөн өдрийн 4737 дугаар дүгнэлтээр “...үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн архилжаа эрхэлдэг хуулийн этгээдүүд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэр бүхий 230 хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6728 хуулийн этгээд”-ийн нийт 6,958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл хүчингүй болсон нэр бүхий 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрллээ.

 

Эх сурвалж: УБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620566
1 эможи

Badarch ah ni
2020-10-19 23:31
Owo er hvn bna shiidwer gargasan hvniig mahtie er hvn bna
ЗОЧИН
2020-10-19 18:01
МАШ ЗӨВ
Зочин
2020-10-19 17:26
УБЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up