Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг ирэх оны нэгдүгээр сарын 01-нд багтаан бүртгүүлнэ Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг ирэх оны нэгдүгээр сарын 01-нд багтаан бүртгүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг ирэх оны нэгдүгээр сарын 01-нд багтаан бүртгүүлнэ

2020 оны 10 сарын 09

Arslan.mn

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

Тухайлбал, Улсын Их Хурлын 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан.

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14-т “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл.” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10-т “хуулийн этгээдийн хувьд эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл.” гэж тус тус өөрчилсөн.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасан хуулийн заалтуудын сайтар судлан, эцсийн өмчлөгчөө зөв тогтоох шаардлагатай.

Эх сурвалж: ТЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620336
0 эможи

Зочин
2020-10-09 17:18
Зочин
2020-10-09 13:24
keyboard_arrow_up