ПРОКУРОР: ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад  ХОРТ ЗУРШЛААС ангид байх талаар СУРГАЛТ хийлээ ПРОКУРОР: ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад ХОРТ ЗУРШЛААС ангид байх талаар СУРГАЛТ хийлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ПРОКУРОР: ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад ХОРТ ЗУРШЛААС ангид байх талаар СУРГАЛТ хийлээ

2020 оны 10 сарын 09

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Соёлын төвд зохион байгуулагдсан “Номын баяр” өдөрлөгийн үеэр хүүхэд, залуучуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зорилгоор хэвлэмэл хуудас тараах ажлыг зохион байгууллаа.

Тус прокурорын газар нь тухайн орон нутагт ихээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг судалсны үндсэн дээр уг урьдчилан сэргийлэх хэвлэмэл хуудсыг бэлтгэсэн бөгөөд өдөрлөгт хүрэлцэн ирсэн 200 орчим иргэнд өгсөн байна.  

Мөн Хархорин сум дахь ерөнхий боловсролын гурван сургуулийн төгсөх ангийн 5 бүлгийн, 92 сурагчдад зориулан хорт зуршлаас ангид байж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар өгүүлсэн “Хар тамхи, мансууруулах бодис, түүний хор нөлөө” сэдэвт видео сургалт хийжээ.

Сургалтын үеэр сурагчдаас прокурорын байгууллагын үйл ажиллагаа, хуульч мэргэжлийн талаар сонирхсон асуултад хариулт өгч, ирээдүйн ажил, мэргэжлээ хэрхэн сонгох талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: УПЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620334
0 эможи

Зочин
2020-10-09 17:17
Зочин
2020-10-09 13:24
УПЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up