Гудамжинд иргэдийн гар дээрээс болон зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс валют худалдах, худалдан авахгүй байхыг анхаарууллаа Гудамжинд иргэдийн гар дээрээс болон зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс валют худалдах, худалдан авахгүй байхыг анхаарууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гудамжинд иргэдийн гар дээрээс болон зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс валют худалдах, худалдан авахгүй байхыг анхаарууллаа

2020 оны 10 сарын 09

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хорооноос “Найман шарга” төвд валют арилжаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянаж шалгахын зэрэгцээ тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох шалгалтыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран явуулсан аж.

Энэ үеэр тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлсэн дөрвөн иргэнд хариуцлага ногдуулж, зөрчлийг давтахгүй байхыг анхааруулсан бол нэг аж ахуйн нэгжид прокурорын хяналтан дор зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлжээ.

Цаашид ч Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа эрхлэгчдийг таслан зогсоох чиглэлд байнга анхаарч ажиллах бөгөөд үүнд иргэд, олон нийтийн оролцоо чухал гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Түүнчлэн валютын арилжаатай холбоотой зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Хороонд мэдэгдэж, хамтран ажиллахыг иргэдээс хүслээ. Гудамжинд иргэдийн гар дээрээс болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс валют худалдах, худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620330
0 эможи

Зочин
2020-10-09 17:17
Зочин
2020-10-09 13:23
ard
2020-10-09 11:24
bvh dollar hujaaa mongiiin huraaa 1$ dollariiig 3000aaar bish 1000 togrogooor zar lalaruuudaaaa
keyboard_arrow_up