Сөүлээс 264 иргэн эх орондоо ирлээ Сөүлээс 264 иргэн эх орондоо ирлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сөүлээс 264 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 10 сарын 09

Arslan.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 264 иргэн эх орондоо ирэв.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүлийн 54, жирэмсэн 14, өндөр настан, асран хамгаалагчтай 28, хөгжлийн бэрхшээлтэй 3, эрүүл мэндийн шалтгаантай 25, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 140 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Би Жи” зочид буудалд тусгаарлах юм.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийсэн байна. Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авчээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620328
1 эможи

Зочин
2020-10-09 17:17
Зочин
2020-10-09 13:23
keyboard_arrow_up