“Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгууллаа “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгууллаа

2020 оны 10 сарын 09

“Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгууллаа

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн 2020 оны 126 дугаар зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдсан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч Д.Бямбадагва, ЦЕГ-ын Автобаазын цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Ганхуяг нарыг өнөөдөр /2020.10.08/ урьж, тэдний алдарыг мөнхжүүлэх, бие бүрэлдэхүүнд гавьяа зүтгэлийг сурталчлах, туршлага солилцох зорилгоор тус төвийн алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Дээрх арга хэмжээг зохион байгуулснаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Ахлагч” бүрэлдэхүүн дундаас төрөн гарсан “Үйлчилгээний гавьяат ажилтан”-уудад хүндэтгэл үзүүлсэн, гавьяа зүтгэлийг нь сурталчилсан, шинэ залуу алба хаагчдад ажил, амьдралын арвин их туршлагыг судлуулсан, ард түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнчээр зүтгэх урам зоригийг нэмэгдүүлсэн зэрэг олон талын ач холбогдолтой юм.    

Уригдан ирсэн зочдод НХЖХОНАБХА-ны Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаатар, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлагч С.Нямбаяр нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620325
0 эможи

Зочин
2020-10-09 17:17
Зочин
2020-10-09 13:22
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up