Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 264 иргэн ирнэ Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 264 иргэн ирнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 264 иргэн ирнэ

2020 оны 10 сарын 08

Arslan.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Тус нислэг 19:00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай бөгөөд нийт 264 иргэн эх орондоо ирэх юм.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-54, жирэмсэн-14, өндөр настан, асран хамгаалагчтай-28, хөгжлийн бэрхшээлтэй-3, эрүүл мэндийн шалтгаантай-25, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-140 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Би Жи” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620320
0 эможи

keyboard_arrow_up