Орон сууцны долоон давхраас бага насны хүүхэд унах гэж байсныг аварчээ Орон сууцны долоон давхраас бага насны хүүхэд унах гэж байсныг аварчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууцны долоон давхраас бага насны хүүхэд унах гэж байсныг аварчээ

2020 оны 10 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн Аврах анги-105 дугаар ангид өчигдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүнхүрээ хотхоны ... дүгээр байрны 7 давхраас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагы дагуу очиход тус байрны оршин суугч иргэн 8 настай, эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдсон байсныг 8 давхрын айлаас доош аврах олс, шуудаг ашиглан бууж цонхоор дотогш оруулан аюулгүй болгосон байна.  Хүүг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Яармагийн гүүрнээс зүүн тийш Туул голд цогцос байна гэх дуудлагаар очиход 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр сураггүй алга болсон иргэн Э /35 настай/ эмэгтэй нь голын салаанд осолдсон байжээ.
Эх сурвалж: НОБГ

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620277
0 эможи

Зочин
2020-10-06 19:07
keyboard_arrow_up