НДЕГ: Ирэх сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5 хувиар НДШ төлнө НДЕГ: Ирэх сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5 хувиар НДШ төлнө
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НДЕГ: Ирэх сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5 хувиар НДШ төлнө

2020 оны 9 сарын 22

Arslan.mn

“Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн хүрээнд ирэх сараас буюу аравдугаар сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагч, сайн дурын даатгуулагч тус бүр 5 хувиар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

Өөрөөр хэлбэл “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль”-ийн дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамргдаж байсан бүх аж ахуйн нэгж, байгууллага нь ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврийн даатгалын шимтгэлээс 3, 5 хувиар хөнгөлөгдөж байгаа юм.

Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 2 хувиар үргэлжлүүлэн төлөхөөр хуулийн зохицуулалт хийгдсэн.

Сайн дурын даатгуулагч мөн адил 5 хувиар тооцон шимтгэлээ төлнө. Жишээлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,0 мян.төг)-нээс шимтгэл төлдөг даатгуулагч 35,7 мянган төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөж, 21 мянган төгрөгийг өөрөө хариуцан төлөх юм байна.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
4
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
4
angry an post
1
619985
23 эможи

өөдөө
2020-09-25 01:33
Төрийн албаныхан хамрагдах уу
Зочин
2020-09-22 11:55
keyboard_arrow_up