АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас 255 иргэн эх орондоо иржээ
2020 оны 9 сарын 17
Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 20:10 цагт газарджээ.
Тус агаарын хөлгөөр энэ удаа АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 255 иргэн ирсэн юм. Тухайлбал,
- 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
- 37 нь өндөр настан,
- 29 нь эрүүл мэндийн шалтгаантай,
- 2 жирэмсэн /асран хамгаалагчтай/
- 134 нь бусад шалтгаантай иргэн байна.
Эдгээр иргэнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлажээ.
Эх сурвалж: Улсын Онцгой комиссын Шуурхай штаб
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619885
0 эможи
Зочин
2020-09-17 14:57
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: