COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Дундговь аймагт нэр дэвшигч 300 мотоцикл авчирч, хадгалж байсныг илрүүллээ

2020 оны 6 сарын 19

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтран сонгуулийн үеийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө.

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах газрын дарга Т.Баярхүү "Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт ТЕГ, ЦЕГ хамтарсан хэвлэлийн хурлаар сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг хүргэсэн. Үүнээс хойш ирж буй гэмт хэрэг, зөрчлийн тоо нэлээн өссөн. Өнөөдрийн байдлаар ТЕГ-т иргэний улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй  89 гомдол мэдээлэл бүртгэгдэж шалгагдаж байна.  Гомдол мэдээллийн 80 буюу 90%-ийг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, 9 буюу 10%-ийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байгаа.

Ингэхдээ нэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, есөн гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал тавиад шилжүүлжээ.

Мөн нийт найман хэрэг бүртгэлтийн хэрэг тагнуулын байгууллагаас шалгах ажиллагаа явуулж байна. Тухайлбал,

  • Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах 5
  • Иргэний сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх 2
  • Ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх 1 

Сонгуулийн үеэр холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажиллах талаар Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллагаас албан шаардлага өгсөөр байтал зарим нам, эвсэл улс төрийн хүчин, нэр дэвшигчид цахим хэрэгсэл ашиглан бусдыг нэр хүндийг гутааж, сонгогчийн саналыг худалдан авахаар мөнгө тараах зэрэг үйлдэл гаргаж байгаа тул яаралтай таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэв.

Цагдаагийн ерөнхий газарт дөрөвдүгээр сарын 20-ноос эхлээд сонгуулийн сурталчилгааг зөрчсөн гэх 1118 гомдол ирсний 518 нь нийслэлд, 600 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат "Сонгуультай холбоотой зөрчил гомдлын талаарх 1118 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 518 нь нийслэлд, 600 нь орон нутагт хамаарч байна. Анхны гомдол 2020 дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ирсэн. Одоогоор 647 хүнд зөрчил шалгах ажиллагаа явуулж байна. Зөрчил үйлдсэн есөн хүнд шийтгэл оногдуулсан. Санал худалдан авах гэсэн оролдлогыг тухай бүрт нь шалгаж байгаа" гэлээ.

Тухайлбал,  

  • ​​Хөвсгөл аймагт зургаадугаар сарын 5-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хашааг нэгэн нэр дэвшигч ухуулагч нараараа бариулсан тул тухайн нэр дэвшигчийг 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
  • Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоцикл тойрог дээрээ тээвэрлэн авч ирснийг тогтоон, мотоциклийг битүүмжлэн, шалгаж байна.
  • Сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаа нэрийдлээр 80 орчим тээврийн хэрэгслийг шатахуунаар хангасан явдал гарсан.  
  • БГД-т өөрийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаа нэрийдлээр бэлэг тараасан.
    Нэр дэвшигчийн туслах бэлнээр 40 сая төгрөг биедээ авч явсан.
  • Говь-Алтай аймагт нэр дэвшигчийн сонгуулийн штабт ажилладаг Б гэгч долоон хүнтэй уулзаж, бэлэн мөнгө тараасан үйлдлийг тус тус шалгаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
4
wow an post
2
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
angry an post
10
617989
41 эможи
keyboard_arrow_up