COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ууганбаяр: Энэтхэг рүү дараагийн нислэгийг хийхээр төлөвлөж байна

2020 оны 5 сарын 19

Arslan.mn

Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар хийлээ.

Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын хилээр 130,206 иргэн орж ирсэн. Үүнээс зохион байгуулалттай татан авах арга хэмжээгээр 8,480 иргэний гадаадаас татаж авчээ. 

Өнгөрсөн хугацаанд 15 удаагийн агаар зам буюу нислэгээр 3,315 хүн, төмөр зам, авто зам, явганаар бүх боомтоор 5,007 иргэнээ татан аваад байна. 

Зөвхөн сүүлийн долоо хоногийн байдлаар ОХУ-аас агаарын хөлөг болон Алтанбулаг боомт, Турк, Энэтхэг улсаас нийт 1,070 хүнийг эх оронд нь авчирлаа. 

Одоогийн байдлаар 46 улсаас 10,761 иргэн Монгол Улсад ирэх хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр иргэний дунд 

  • бага насны хүүхэдтэй 1,611
  • эрүүл мэндийн шалтгаантай 449 хүн
  • өндөр настай 869
  • жирэмсэн 152
  • богино хугацааны визтэй явсан 337
  • тухайн орондоо байрлах боломжгүй болсон 158
  • оюутан 2,818
  • санхүүгийн ямар ч боломжгүй болсон, хүндрэлтэй байдалд орсон 1,002
  • насанд хүрээгүй хүүхэд 358
  • бусад шалтгаантай 3,300 гаруй хүн ирэх саналаа ирүүлээд байгаа юм. Бид Консулын газраар дамжуулан судалгаа гаргуулсан. 

Өнөөдөр Энэтхэгээс ирсэн иргэдийг оруулаад нийслэл болон бусад орон нутаг дахь 27 цэгт 2,029 хүн тусгаарлаад байна. Мөн коронавирусийн халдвартай бус, өөр өвчтэй хүмүүсийг Нэгдүгээр төв эмнэлэгт тусгаарлаж эхлээд байна. 

Түүнээс гадна Баян-Өлгий, Дорноговьд аймагт тараан байршуулж байна. Алтанбулагийн боомтоор ирсэн иргэдээ хойд аймгуудаар байршуулж байгаа бол төмөр зам дагуу сувиллын газруудад мөн иргэдээ байршуулж байгаа.  

УОК, Шадар сайдын зүгээс ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг нарийн зохион байгуулахаар ярьж байна. Мөн Энэтхэг рүү хоёр дахь нислэгийг хийхээр төлөвлөж байна. Одоогоор хугацаа тодорхойгүй ч бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. БНХАУ-аас тодорхой иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Удахгүй эдгээр иргэнээ татан авч, Замын-Үүдэд тусгаарлах ажлыг зохион байгуулна. 

Иргэдээ татан авах ажлыг цаашид тасралтгүй зохион байгуулна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617204
0 эможи
keyboard_arrow_up