COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

П.Эрдэнэбат: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид онцгой нөхцөлд ажиллаж байна

2020 оны 4 сарын 08

'=Arslan.mnДэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирус /covid-19/ цар тахлын үед цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнийг 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлж, хугацааг энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээнд  04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 34 обьектод 1484 иргэнийг тусгаарлан, ажиглах хугацаанд гадна орчинд 148 алба хаагч, 26 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар хэв журам сахиулах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.

Зарим алба хаагч 45 хүртэл хоногийн хугацаагаар хамгаалалтад ажиллаж байгаа юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 9, хяналтын 51 цэг, орон нутагт хяналтын 285, сумдын хяналтын 630 цэгт орон нутгийн төр, захиргааны байгууллагын ажилтнуудтай хамтран Монгол Улсын нутаг дэвсгэрийн авто замуудыг бүрэн хяналтад авч, мэдээ, мэдээлэл дамжуулах нэгдсэн сүлжээг байгууллаа.

Улсын онцгой комиссын 2020 оны “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх, зарим хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” 03 дугаар тогтоолын дагуу хот, хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас нээж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болон зохион байгуулалтын холбогдох арга хэмжээ авч ажилласан.

Мөн сумдаас аймгийн төвүүд, аймгийн төвөөс Улаанбаатар хотыг чиглэсэн авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул Улаанбаатар хотыг чиглэсэн автозамыг 5 бүс /чиглэл/-д хувааж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хатуу хучилттай авто зам дагуу байнгын болон түр хяналтын цэгүүдийг өртөөчилсөн хэлбэрээр байрлуулж, Улаанбаатар хот руу нэвтрэх, гарах замын 13 цэгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчид эрүүл мэндийн чиглэлээр тандалт хийж, зөвлөгөө өгөхөд хамтран ажиллаад байна.

Улаанбаатар хот руу нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдийг бүртгэлжүүлэх, нийслэл, орон нутгийн 62 постын үйл ажиллагааг татан буулгахгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал ихсэхтэй холбогдуулан алба хаагчдыг 24 цагаар үүрэг гүйцэтгүүлэн, улсын болон орон нутгийн чанартай авто замыг хэсэгчлэн хаах, хөдөлгөөнийг сийрэгжүүлэх ажлыг тус тус зохион байгууллаа.

Шинэ төрлийн коронавируст /covid-19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд бүсчлэн хаах зураглал, төлөвлөгөөг гаргаж улсын хэмжээнд анх удаа бүсчлэн хаах ажлыг амжилттай зохион байгуулан ажилласныг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс өндрөөр үнэлсэн.

Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад улсаас эх орондоо яаралтай ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг тусгай үүргийн нислэгээр татан авч, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг болон бусад тусгаарлан ажиглах байруудад байрлуулан ажиглах, дэглэм сахиулах үеийн хамгаалалт, зохицуулалтыг төлөвлөн зохион байгуулан ажиллаж байна.

Шинэ төрлийн коронавируст /covid-19/ халдварын талаар цахим орчинд худал, мэдээлэл, тараасан, хорио цээрийн дэглэм зөрчсөн 59 гомдол, мэдээллийг хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгаж, 3 гомдол, мэдээллийг дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст, 1 гомдлыг аймаг дахь Онцгой байдлын хэлтэст шалгуулахаар тус тус шилжүүлж, 48 хүнийг 9.050.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.

Ойрын өдрүүдэд цаг агаарч дулаарч байгаатай холбогдуулан иргэд гадуур явах, хүүхдүүд олноороо цугларч тоглох, сэлгүүцэх, бага насны хүүхдээ гадуур болон олон нийтийн газраар авч явах нь ихсэж, маск зүүхгүй, тайвшрах хандлагатай болж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагч бүр чанга яригчтай автомашин болон өөрийн биеэр иргэдэд шаардлага тавьж, иргэн бүрийг коронавирус /covid-19/-ын халдвараас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.

Иймээс иргэн та бүхэн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн, хайртай хүмүүс болон өөрийгөө хамгаалж, “Халдварт тахлаас хамтдаа сэргийлцгээе”.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615820
9 эможи
keyboard_arrow_up