COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-аас Ерөнхий сайд болон 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга зөвлөмж хүргүүллээ

2020 оны 1 сарын 29

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд болон 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АТГ-аас 2019 онд аймаг, нийслэл, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид шалгалт явуулж, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулсан байна. Энэ үеэр төрийн байгууллагуудад авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааг нээлттэй болгох зэрэг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тогтоосон байсан.

Тиймээс АТГ-аас зөвлөмж гаргаж хүргүүлжээ. Зөвлөмжид, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, цахим хэлбэрт шилжүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн ил тод байдлыг хангах, Сум хөгжүүлэх санд тавих олон нийтийн хяналтыг бий болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхэд эцсийн өмчлөгчийг бүрэн тодорхойлох, эцсийн өмчлөгчийг бүртгэхдээ татвар болон бүртгэлийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах зэргийг тусгажээ. Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх оновчтой зохицуулалтыг бий болгох, өөрийн чиг үүрэгт хамаарах өргөдөл, гомдлыг бусад руу шилжүүлэхгүйгээр шийдвэрлэж эцсийн хариуг өгдөг байх, төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, орон нутгийн өмч, хөрөнгө, төсөв, мөнгө, хүн хүчийг улс төрийн үйл ажиллагаа болон сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байх асуудлыг тусгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613112
0 эможи

nq4ufzdtud
2020-02-08 05:29
Зочин
2020-01-29 23:07
ЗОЧИН
2020-01-29 17:20
БҮГД ХУЛГАИЧ ЮМ ЧИНЬ НЭМЭР БАЙХГҮЙ
Зочин
2020-01-29 17:03
АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up