COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатар Смарт Карт” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “СОЛОНГОН БҮРХҮҮЛ“ аяныг ДЭМЖИН ажиллаж байна

2019 оны 12 сарын 19

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн “U Money” картын ашиглалтыг сайжруулж, олон нийтэд сурталчлах болон Нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар Смарт Карт компани нь олон ажлыг эхлүүлээд байна. Үүний нэг бол  "Creative Motion” ХХК-иас хүүхдүүдийн амьдрах орчинг илүү гэгээлэг болгож, урлагаар дамжуулан аливаад эерэгээр хандах сэтгэл зүйг бүрдүүлэх зорилготой “Солонгон бүрхүүл” нэртэй аяныг дэмжин ажиллаж байна.

Тус аяны хүрээнд гэр хорооллын ундны усны худгууд дээр  зурагдсан зургуудыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь хүүхдийн карт, энгийн картын зургаар сонгон  25000 ширхэг хэвлүүлсэн бөгөөд тус аяныг санаачлан зохион байгуулсан “Солонгон бүрхүүл” төслийн хамт олонд дээжийг нь хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо. 

Arslan.mn

Улаанбаатар Смарт Карт ХХК-ий Шинэ бизнес, төслийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Мөнхболд "Өнөөдөр “Улаанбаатар Смарт Карт” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Солонгон бүрхүүл аяныг дэмжиж хамтран ажиллаж байна.

Тэдний нийгэмд дэвшүүлсэн уриа нь маш зөв учраас бид энэхүү аяныг дэмжих, илүү олон хүнд хүргэх үүднээс энэ ажлыг санаачилж өнөөдөр ийнхүү ажил хэрэг болоод байна.

Төслийн хүрээнд ундны усны худаг дээр зурагдсан нийт таван зургийг сонгож картууд дээрээ хэвлүүлсэн. Шинэлэг санаатай, өнгөлөг картууд болсон нь харагдаж байна. Энэ мэт нийгэмд сайн сайхныг түгээсэн аян, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ энэ дашрамд хэлмээр байна." гэв.

Arslan.mn

"Солонгон Бүрхүүл" хүүхдэд зориулсан стрийт арт аян нь хүүхэд багачуудын хүрээлэн буй орчинд өнгө нэмэх, урлагаар дамжуулан хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлэх, сэтгэн бодох төсөөллийг тэлэх болон хүүхдийн харах өнцөгт эерэгээр нөлөөлөх зорилготой төсөл юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611768
4 эможи

Зочин
2019-12-20 05:01
Зочин
2019-12-19 14:10
keyboard_arrow_up